МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2026 оны 09 сарын 10

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-д хийж буй албан айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун Монгол Улс “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв.

Тэрээр мөн БНХАУ-ын санаачилгаар байгуулагдаж буй “Олон улсын цахим залилантай тэмцэх эвсэл” нь хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

БНХАУ “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ыг 2015 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө 110 гаруй улс оролцдог, олон улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох чухал талбар болсныг сайд Ван Шяохун тэмдэглэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад талархал илэрхийлэв.

Мөн уулзалтаар Монгол, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгааг талууд онцолж, цаашид хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлт, олон улсын цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн хууль сахиулах салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сайн туршлага, мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНХАУ нь мөнхийн хөрш орнуудын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан дэмжлэгтэйгээр хамтдаа хөгжин дэвших нь хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Өмнөх мэдээлэл
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Дараагийн мэдээ
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.