Хотын дарга Багануур дүүргийн иргэдийн саналыг сонсчээ

2026 оны 09 сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь сонсож, хөгжлийн бодлого, шийдлийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь нээлттэй хариуллаа.

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын хүрээнд нийслэлийн удирдлагууд есөн дүүргийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй хамтран ажиллах юм.

6aa0df5c0e1ea02d0ac51636

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын даргын хувьд Багануур дүүргийн хөгжлийн асуудалд маш тодорхой байр суурьтай ажиллана. Хүнгүй газар хөрөнгө оруулалт хийхгүй. Харин хүн ам нь өсөн нэмэгдэж буй, дэд бүтэцтэй, цаашид 100 мянган хүн амьдрах боломжтой Багануур, Багахангай, Налайх дүүрэгт гол анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого хэрэгжүүлнэ. 2027 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багануур руу чиглэсэн 1.2 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө. Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна 450 ажлын байр шинээр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ” гэв.

Багануур дүүргийн иргэд орон сууц, ипотекийн зээлийн хүртээмж, цалин хөлс, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлуудыг уулзалтын үеэр түлхүү хөндлөө.

Тухайлбал, дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлийг хийх, нүүрсээр галладаг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүүхдүүдийн сурч, хөгжих орчныг сайжруулах шаардлагатайг эцэг, эхчүүд болон иргэд онцоллоо.

Ахмад настнуудын зүгээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтийг мөн илэрхийлсэн юм.


 

Өмнөх мэдээлэл
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ
Дараагийн мэдээ
Эрдэмтэн, судлаачидтай санал солилцож, хамтарч ажиллахаар болов

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.