"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ

2 цаг 48 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 991 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г /“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүү/ нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон, сумын Засаг дарга Ю.Д нь татварын давсан орлогын үлдэгдэл болох 54,5 сая төгрөгөөр иргэний зээлийг төлсөн, Дундговь аймгийн удирдах албан тушаалтан Ц.А нь бусдад давуу байдал бий болгосон, Завхан аймгийн удирдах албан тушаалтан А.Г, Ч.Н нар нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Өмнөх мэдээлэл
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Дараагийн мэдээ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.