Б.Баатар Хялбар ажиллагааны шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ

52 минутын өмнө

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хориг эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна. 

Шүүх хурал 13:30 цагт эхлэх товтой байсан боловч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн. Тэрбээр 14:00 цагт тус шүүхийн байранд ирж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ. 

Түүний хүсэлтийг тус дүүргийн Ерөнхий шүүгч Б.Халиун хүлээн авч, хэлэлцэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэрэв шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авбал дахин шүүгч томилж хэргийг хэлэлцэнэ. Харин хүсэлтийг нь хүлээж авахгүй бол Э.Энхтүвшин шүүгч дээр цагдан хорих эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

Өмнөх мэдээлэл
З.Нарантуяа: Т.Чимгээг байр саваар дэмжиж туслаад байгаа нь цэвэр улс төрийн зорилгодоо ашиглах гэж байгаа үйлдэл
Дараагийн мэдээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.