ЦЕГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зарыг байршуулж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

2 цаг 10 минутын өмнө

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. "Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 34 хувь буюу 15,628 нь залилах гэмт хэрэг байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 53.7 хувийг илрүүлж, 12,851 хэрэг буюу 82,2 хувийг шийдвэрлэсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 218.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн.

Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. 

 Тухайлбал, "Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж 200 гаруй иргэнд 10 тэрбум;

Мөн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зарыг байршуулж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөгийг залилж, хохирол учруулсан 2 бүлгийн 5 иргэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхад ОНЦГОЙЛОН анхаарах хэрэгтэй.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэрэг нь хэзээ ч нэг дансаар үйлдэгддэггүй, хэд хэдэн дансныг богино хугацаанд дамжин виртуал хөрөнгө болгон хувиргаж гадаад улс руу гаргаж байна.

Цагдаагийн байгууллага нь иргэдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор залилагчийн ашигласан дансыг царцаах, барилт хийх зорилгоор “Антискам” төв хэлбэрээр 24 цагаар ажиллаж байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдтэй хамтарч цахим хэтэвчинд хязгаарлалт тогтоож байна.

Цагдаагийн байгууллагаас Монгол банк, Улсын ерөнхий прокурортой 2024 оноос хойш хамтран ажиллаж, 2024 онд 13,2 тэрбум, 2025 онд 15,9 тэрбум, энэ онд 15,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

Иргэд залилах төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Дараагийн мэдээ
Он гарснаас хойш Дорнод аймагт ой, хээрийн 61 түймэр бүртгэгджээ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.