УИХ-ын гишүүн У.Отгонбаяр цахим орчинд тархсан хөшөөний зураг болон худал мэдээлэлтэй холбоотой асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр цахим сүлжээнд цацагдаад буй хөшөөний талаар хэлэхдээ, “Энэ хөшөө байгаагүй, цаашдаа ч байхгүй. Цахим орчинд гарсан тэр зураг бол эвлүүлэг. Дөнгөж сая гараад ирсэн ч зүйл биш, жилийн өмнө эзэн биегүй хаягаас цацагдаж байсан хуучин мэдээлэл. Энэ бол огт ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Бодит байдал дээр цэвэр эвлүүлэг юм” хэмээн мэдэгдэв. Мөн Х.Нямбаатар өмнө нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, Хотын дарга гээд төрийн хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан нь үнэн ч гэлээ иргэн Нямбаатарын хэлсэн ярьсан болгон үнэн байх албагүй шүү дээ гэв.
Цаашдаа бид сошиал орчныг зөв талаас нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгараад байна гэж хувь гишүүнийхээ хувьд үзэж байгаа. Иргэн бүр өөрийн албан ёсны утасны дугаар, бодит нэрээрээ цахим хаяг нээж нэвтэрдэг байх зохицуулалт нэн чухал байна. Үүнийг хүний эрхийг хязгаарлаж байна гэж ойлгож болохгүй. Хэн дуртай нь эзэн биегүй хаягнаас юу ч хамаагүй зохион цацаж, бусдыг гүтгэдэг байдлыг цэгцлэх шаардлагатай. Эзэн нь тодорхойгүй учир тухайн ташаа мэдээллийг тараасан хүмүүс хариуцлага хүлээхгүй өнгөрөөд байна. Г.Тэмүүлэн гишүүний санаачилсан хуулийг дэмжиж байгаа гэв.
Сэтгэгдэл үлдээх