Цусны донорын тухай хуульд сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгожээ

2026 оны 07 сарын 08

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийг баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, эрх, үүргийг тогтоох, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ахалж, бүрэлдэхүүнд Б.Баярбаатар, Л.Энхнасан, Э.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллажээ. Мөн Цус сэлбэлт, судлалын үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, мэтгэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх баг ажилласан байна. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудаас санал өгчээ.

Цусны донорын тухай хуульд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн WHA63.12/2010 тогтоолын дагуу сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгосон байна.

Хуулийг ердийн журмаар буюу хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл болох “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургадугаар сард 11019 иргэн оролцжээ
Дараагийн мэдээ
Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.