Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

2026 оны 07 сарын 20

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Үндсэн арга хэмжээ болох талбайг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байгуулж байгаа бөгөөд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг зэрэг гүйцэтгэж байна.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус бага хурлаар цөлжилт, газрын доройтлын асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэнэ. 190 гаруй орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил хамтран газрын тогтвортой менежмент, гангийн эрсдэлийг бууруулах, экосистемийг сэргээх бодлого, санхүүжилтийн талаар шийдвэр гаргах, Монгол Улсын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, шинжлэх ухаан, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талын ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлаас СОР17-ын хүрээнд дээд түвшний парламентын форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Дараагийн мэдээ
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.