УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

2026 оны 07 сарын 22

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх “Нээлттэй парламент” танхимыг 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ.

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд нээсэн энэхүү танхимд өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхээр ажиллах нь ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн үүрэг хэмээн тодотгосон.

Тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар баталсан Гэр бүлийн тухай хуулийн талаар танилцуулж, иргэдийн саналыг сонссон юм. УИХ-ын гишүүнтэй уулзсан иргэд  сургуулийн хүртээмж, хол газраас сургуульд явж буй захын хорооллын сурагчдын аюулгүй байдал, гудамж талбайн камержуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, төр засагт иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөнөөс гадна УИХ-ын залуу гишүүдийн идэвх санаачилгын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Парламентын гишүүд иргэдтэйгээ шууд харилцах шинэ суваг бий болсонд иргэд ихэд талархаж буйг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дурдаад, сонгогчдын санал бодлыг сонсох уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Дараагийн мэдээ
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.