УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг КОП17 бага хуралд оролцож буй Израил Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026 оны 08 сарын 21

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр (2026.08.21) Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-д оролцож буй Израил Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Израилын Олон улсын хөгжлийн агентлаг (МАШАВ)-ийн дарга, Элчин сайд хатагтай Э.Шлейнийг хүлээн авч уулзав.

Хатагтай Э.Шлейн, цаг гарган хүлээн авсан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягт талархаад, 1991 онд Израил Улс, Монгол Улстай тогтоосон дипломат харилцаа тогтмол урагшилж улам эрчимжиж ирснийг шинэ түвшинд хүргэх, бэхжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр манай хоёр улс яам болон холбогдох байгууллагын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, төлөөлөл тогтмол солилцож, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, өндөр технологи, боловсрол зэрэг тодорхой салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч эдгээр салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд Израилын Олон улсын хөгжлийн агентлаг чухал хувь нэмэр оруулах боломжтойг танилцуулав.

Уулзалтад байлцсан Израил Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Элиав Белоцерковский Монгол Улс Израилын Олон улсын хөгжлийн агентлагийн харилцан ашигтай хамтын ажиллагаа урам өргөжих боломж байгааг дурдлаа.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бэхжүүлэх санаачилгад талархаж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг илэрхийллээ.

Израил Улсаас суралцах, хамтран ажиллах орон зай байгааг тэрбээр тэмдэглээд хөдөө аж ахуй, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17)-д оролцохын сацуу монгол малчны хотонд зочилж, яриа өрнүүлбэл илүү бодитой, сонирхолтой хамтын ажиллагааны санал санаачилга сонсоно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Үргэлжлүүлэн талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байгааг онцлоод  аялал жуулчлал, боловсрол, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн, эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Дараагийн мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.