Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар WBC холбооны АНУ-ын супер өдөн жингийн аваргын бүсний төлөө Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовтой тулалдана.
Түүний мэргэжлийн ринг дэх 16 дахь тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод болох юм. Супер өдөн жин нь 58.976 кг буюу 130 паундын ангилалд хамаардаг.
Өрсөлдөгч Мухаммадхужа Якубов мэргэжлийн бокст 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй бөгөөд WBC холбооны тус жингийн чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байна. Харин Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчилсэн чансаагаар эхний 10-т багтжээ.
Тулааны арга хэмжээ Эль-Пасо хотын цагаар арваннэгдүгээр сарын 13-ны 18:00 цагт буюу Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний 09:00 цагт эхэлнэ. Энэ нь арга хэмжээний эхлэх цаг бөгөөд Э.Цэндбаатарын тулаан эхлэх цаг хөтөлбөрийн дарааллаас хамаарна.
Сэтгэгдэл үлдээх