Даян аварга Б.Орхонбаярт нутагт нь хүндэтгэл үзүүлнэ

28 минутын өмнө

Энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт үндэсний бөхийн барилдаанууд болно. Тэдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулах даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх 64 бөхийн барилдаан 11-р сарын 14-ны бямба гаригт 10:00 цагаас эхэлнэ.

Тус сумын харьяат Б.Орхонбаяр энэ жилийн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлж, улсын даян аварга цол хүртсэн билээ. Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзийг давж, төрийн наадмын түрүүг хүртсэн юм.

Мөн саяхан болсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөхийн барилдаанд зургаа давж үзүүрлэсэн. Тус барилдаанд улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлжээ.

Даян аваргын цолны хүндэтгэлийн барилдааныг өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулахад улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэж байв. Харин энэ удаа аваргын төрсөн нутаг Цагааннуур суманд бөх сонирхогчид чуулах гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Дараагийн мэдээ
Г.Дамдинням: Ирэх оны төгсгөлд шатахууны гурван сарын нөөц хадгалах багтаамжтай болно

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.