
Говийн бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх юм. Энэ хүрээнд Говьсүмбэр аймагт хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулахаар тусгасан. Төслийн ТЭЗҮ-ийг гаргаснаар аймаг, сумдын эдийн засгийн салбаруудын болон хөдөлмөрийн нөөц, чадавх, урсгалыг тодорхойлох, Аймгуудын хоршилт, төрөлжилт, дагналтыг тодорхойлох, сумдын хамтын ажиллагааны төрөл хэлбэр, гүйцэтгэх үүрэг, хувийн хэвшил, хоршоодын оролцоог тодорхойлж, Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах юм.
0 cэтгэгдэлтэй