22 настай эрэгтэй байрныхаа орцны цонхоор үсэрч, унахдаа толгой хэсэг нь тасарсан байдалтай нас баржээ

timelive.mn 2024-01-19

Баянзүрх дүүргийн … хороо … хотхоны …-р байрны хажуу хашаанаас эрэгтэй хүний тасарсан толгой олджээ.
Тодруулбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-нд орой 20 цаг орчимд … хотхоны …-р байрны хажуу талын хашаанаас эрэгтэй хүний тасарсан толгой олдсон гэх мэдээлэл бүртгэгджээ.
Хэргийг шалгахад 22 настай эрэгтэй байрныхаа орцны цонхоор үсэрч, унахдаа толгой хэсэг нь тасарсан байдалтай нас барсан байжээ.