3 зорчигчтой автомашин “Хэрлэн” голын усанд унажээ

timelive.mn 2023-11-7

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн “Өргөн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 11 сарын 06-ны өдрийн 21:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч Э /53 настай, эрэгтэй/, зорчигч Б /54 настай, эрэгтэй/, Ч /53 настай, эрэгтэй/ нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан тул автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Иргэн Ч нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ