Замын цагдаа нар өдрийн цагаар гэрэл ойдог, тодруулагчтай хантааз өмсөх шаардлагагүй гэх зохицуулалт орсон

timelive.mn 2023-11-6

Замын цагдаа нар өдрийн цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ ногоон хантааз өмсөхгүй, шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал үед өмсөх зохицуулалттай болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн албаны эх сурвалжаас тодруулахад “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагаар цагдаа нар гэрэл ойдог ногоон хантаазаа өмсөж байгаа.

Түүнээс энэ хантаазыг өмсөхөө больсон гэсэн үг биш. Өдрийн цагаар гэрэл ойдог, тодруулагчтай хантааз өмсөх шаардлагагүй гэх зохицуулалт орсон” хэмээн хэллээ.

Цагдаагийн алба хаагчид шинэ загварын дүрэмт хувцастай болсон байна.