ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭ, ДАВС БОДИС ЦАЦАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

timelive.mn 2025-10-19

2025 оны 10 дугаар сарын 16-ны Пүрэв гараг | 08:00–09:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн 197 гудамж, авто зам, явган хүний замын зорчигчийн хэсэгт:
4 ОНӨААТҮГ, 8 хувийн хэвшлийн байгууллага, 32 инженер, техникийн ажилтан, 171 зам талбайн үйлчлэгч, 37 жолооч, ачигчаас бүрдсэн 240 хүний бүрэлдэхүүнтэй баг 🚛 37 техник хэрэгсэл, 44 гар багаж, цас үлээгч төхөөрөмж ашиглан ажиллаж байна.
Халтиргаа үүсэхээс сэргийлэн 99 тонн давс, 6 тонн тусгай бодис цацаад байна. Дүүргийн хэмжээнд давс 1515 тонн, бодис 1175 тонн байна.