Таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ

timelive.mn 2023-12-6

Өнөөдөр /2023.12.06/ 13:21 цагт Онцгой байдлын газарт БЗД-ийн 2-р хороонд айлын гэр шатаж байна, ойрхон байгаа 2 гэр рүү гал  орох гээд байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтраасан байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд  байрлуулахыг ОБЕГ-аас анхаарууллаа.