Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:15 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Үүнийг гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй