Туул голын сав газарт 2023онд 17 рашаан бүртгэгджээ

timelive.mn 2023-12-19

Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд 14 устай, 3 усгүй нийт 17 рашаан Туул голын сав газарт бүртгэгдсэн.

Хүний бие махбод, аль нэг эрхтэнд зохистой нөлөөлж чадахуйц элементүүдийг агуулсан онцгой чанар, найрлагатай байгалийн усыг рашаан гэж нэрлэдэг. Монголчууд химийн үзүүлэлтээр рашаан төст булгийг рашаан хэмээн хайрлан шүтэж, эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн.

Рашааныг температураар нь:

Хүйтэн

Бүлээн

Халуун

Маш халуун гэж ангилдаг.

Сав газарт тоологдсон рашааныг эмчилгээний төрлөөс нь авч үзвэл

Зүрхний рашаан – 1

Нүдний рашаан – 1

Сахрын рашаан – 2

Ходоод-дотор эрхтний рашаан – 8

Элэг-цөсний рашаан – 2 бүртгэгдсэн.