Уулын замд чиргүүлтэй ачааны автомашин онхолдсон ослыг ТЦА-наас шалгаж байна

timelive.mn 4 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-29-ний шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд “Volvo” маркийн ачааны чиргүүлтэй автомашин онхолдсон зам тээврийн осол бүртгэгдсэнийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.