
УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ажил тасалсан гишүүдийг чуулган дээр цоллож, олон нийтэд зарлан эхнээс нь арга хэмжээ авсан шүү дээ. Парламентын үйл ажиллагаатай холбоотой асуудал Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэж байгаа асуудал дээр завсарлага авдаг, тодорхой улс төрийн байр сууриа хэлдэг. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй ийм зүйл дээр нааж ирээд байна. Миний хувийн бодлоор нам доторх фракцуудын л асуудал байх шиг байна. Энэ асуудлаа 126 гишүүнтэй парламентад наагаад, Ерөнхий сайдад наагаад байх нь зохимжгүй жүжиг. АН үл ойлголцлоо дотроо шийдчихээд, парламентын үйл ажиллагаандаа хэвийн оролцох ёстой. Өнөөдөр төрийн байгууллагын олон албан хаагчийг цуглуулчхаад, ирц хүрэх нь үү үгүй гэдэг байдалтай суугаад байж болохгүй. Нэг их гэгээн дүртэй сайхан юм ярьдаг. Бодит байдал дээр ХЭҮК-ийн 24 дэх илтгэл орж ирлээ.
Өөрийнх нь сайдын өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийдээд явж байна. Сая ЭМДҮЗ-ийн гишүүнийг дэмжих асуудал яригдлаа. Хууль санаачлагч нь алга. Ингээд өөрсдийнхөө асуудлыг парламент руу хувь албан тушаалтан руу чиглүүлээд явцуу улс төр хийгээд байгааг би ерөөсөө таашаахгүй байгаа. УИХ-ын дарга хэлсэн шүү дээ ярилцдаг, хэлэлцдэг зүйлээ удирдлагынхаа түвшинд ярь, болохгүй байгаа юм юу байна гээд хэлсэн. Тэрнээс биш нүүрэндээ маск зүүчхээд нам доторх фракцынхаа асуудлыг парламентад нялзаагаад байх шаардлага байхгүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй