ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна

timelive.mn 3 цагийн өмнө

Өчигдөр /2025.04.29/ АН-ын гишүүн “Лайвчин” гэгддэг Д.Мөнх-Эрдэнэ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биенийхээ биед халдсан байдаг.

Үүний дараа Ж.Энхжаргалан мэдээлэл хийж, Д.Мөнх-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Хэрэг бүртгэлд орсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа” гэлээ.

Хуулийн заалт: Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.

1.1. хэрүүл маргаан үүсгэж;

1.2. бусдыг өдөөн хатгаж;

1.3. бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4. олон нийтийг үл хүндэтгэж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.

  • Ene bvr xerees xeterlee munxerdene gedeg zalyy ali esvel mederel n myy bol emchilgeed yvyyl .. vgvi bol shorond n yvuul soshiloor xvvxed zalyys d byryy vlger dyyrailal bolj bn dyrtai ved ee xvniig doromjilj bn