Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүү томилогджээ

timelive.mn 2024-01-4

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, тус албан тушаалд Ус сувгийн удирдах газрын дарга асан Ц.Төрхүүг томилсон байна.

БОЛОВСРОЛ:

  • 1988-1998 онд нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /бүрэн дунд/
  • 1998-2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль Газар зохион байгуулалтын инженер /бакалавр/
  • Их Британи Вермингэмийн их сургууль Газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2005-2007 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын чиглэлээр тус тус төгсжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2003-2005 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтэн
  • 2007-2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч
  • 2008-2010 онд Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга
  • 2010-2011 онд Нийслэлийн газрын албанд Кадастрын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Нийслэлийн газрын албанд Орлогч дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
  • 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын дарга

ГАВЬЯА, ШАГНАЛ:

  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • Барилга хот байгуулалтын яамны тэргүүний ажилтан
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • “Алтан гадас” одон