Усны газраас машин угаалгын газрын усан хангамжийн тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.
Машиныг угаах үед ашигладаг өнгөлөгч бодисууд цэвэрлэх байгууламж дээр очихоороо ашигтай бактериудыг устгаж үйл ажиллагааг нь асар ихээр хүндрүүлж байдаг гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр хэлж байв.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх журамд шилжүүлсэн ч машин угаалгын газрууд цэвэр ус ашигласаар байгаа асуудалд тэрбээр дараах хариултыг өгөв. “Талх үйлдвэрлэж байгаа хүнд хэн нэгэн гурилыг нь нийлүүлэх үүрэггүй. Үүнтэй адилхан машин угаалгын газартай хүмүүс шаардлагатай, хямд усаа хаанаас олж авах нь тэдний үүрэг.
2008, 2009 оны үеэс эхлээд дэлхий даяар $50-$50 сая доллар хүртэл бүх төрлийн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүд гарсан.
Энэ асуудал 2015 оноос хойш яригдсан учраас машин угаалгын газрууд бэлтгэлтэй байгаа. Бассейн, сауны дэргэд машин угаалга ажиллуулаад тэндээсээ 100 хувь усыг дахин ашиглаж байгаа газрууд ч байна.
Машин угаалгын газрууд Ус сувгийн удирдах газраас жилд 125,000 м.куб ус ашиглаж байгаа. Гэтэл “MCS Сoca Сola” компани жилд багадаа 360,000 м.куб цэвэршүүлсэн усыг гаргаж байна.
Ганц үйлдвэрийн гаргаж байгаа цэвэршүүлсэн ус Улаанбаатар хотод байгаа машин угаалгын газруудын хэрэглээнээс гурав дахин их байна” гэв.
Энэ жишээтэй хүнсний үйлдвэрүүдийн ус болон барилгын компаниудын шүүрүүлсэн хөрсний усыг машин угаалгад ашиглах бүрэн боломжтой гэдгийг тэрбээр онцолж байлаа.
0 cэтгэгдэлтэй