2024 оны 1 дүгээр сарын 28-ны 03.00 цагт “ИрАэро” компанийн CRJ 200 агаарын хөлөг Улаан-Үдээс Улаанбаатар хот руу анхны нислэгээ үйлдлээ. Ийнхүү Монгол Улс, Буриадын хооронд тасалдсан нислэг эргэж сэргэлээ.
“Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар маршрутын эхний рейсийн нислэгээр Монголоос 11 хүн Буриад руу, Буриадаас 20 хүн Монгол руу ниссэн” хэмээн “Байгаль” нисэх буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев мэдэгдэв.
Baikal Daily-д дурдсанаар, “ИрАэро” компани 7 хоногт нэг удаа Ням гарагт нислэг үйлдэх аж. “Зорчигчийн тоо нэмэгдэх аваас нислэгийн давтамжийг олшруулахаар төлөвлөж байгаа” гэдгээ Гармаев онцолжээ.
CRJ-200LR – нь Канадын зорчигч тээвэрлэдэг тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоц юм. 1995 онд анхны нислэгээ үйлджээ. Энэхүү онгоц нь General Electric CF-34B1-ийн хэмнэлттэй шинэ хөдөлгүүр бүхий Канадын Jet CRJ-100 -ийн сайжруулсан загвар юм. Онгоцоор 50 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой.
Эх сурвалж: baikal-daily.ru
0 cэтгэгдэлтэй