Улаанбаатарын нийтийн тээврийн салбар 485 шинэ автобустай болжээ

timelive.mn 2024-01-30

Манай улс БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдаж авч байгаа билээ.

“Одоогийн байдлаар 485 шинэ автобусыг хотод авчирсан. Өнөөдөр орой 50 автобус нэмж ирнэ. Ирэх сарын 2-н гэхэд 600 автобус бүгд Улаанбаатарт ирсэн байхаар төлөвлөгдсөн”-ийг  Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.

Улаанбаатарт ирсэн 485 автобуснаас 115-ыг нь хувийн гурван компанид долоон жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр өгчээ.