Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурга шуурч, ихэнх сумын нутагт цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байгаа аж.
Тодруулбал тус аймгийн Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна.
Иймд цаг агаарын ноцтой байдлын энэ үеэр болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс зөвлөснийг хүргэе.
Хүчтэй цасан шуурганд төөрч, осгож хөлдөхөөс сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахдаа:
- Онцгой шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
- Бага насны хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
- Холын аян замд гарахгүй байх
- Шороо, тоосноос сэргийлж амны хаалт зүүх
- Халуун бүлээн зүйл тогтмол уух
- Цонх, салхивчаа хаах
- Цахилгаан хэрэгслээ бүрэн унтраах
- Цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлэх
- Мал сүргээ нөмөр нөөлөг ойр газарт бэлчээх
- Малын өвс тэжээлийн нөөцтэй бэлэн байдалд байх
- Бага насны хүүхэд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг малд явуулахгүй байх.
Зайлшгүй тохиолдолтоор орон нутгийн замд зорчихдоо:
- Техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах
- Хамгаалалтын бүсийг хэрэглэж, хэвших
- Мэргэшсэн жолоочгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх
- Хол замд тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө гэрлээ шилжүүлэх
- Хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглахгүй байх
- Согтууруулах ундаанаас татгалзах
- Яаралтай үед хэрэглэх хэрэгслийг бэлэн байлгах (хоол хүнс, гар чийдэн, хүрз, зөөврийн цэнэглэгч гэх мэт).
0 cэтгэгдэлтэй