Өмнөд Солонгосоос орогнол хүссэн Оросын иргэдийн тоо нэг жилийн дотор тав дахин өсжээ

timelive.mn 2024-02-27

Саяхан Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан тайланд өгүүлснээр өнгөрсөн онд ОХУ-ын 5,750 иргэн тус улсад оршин суух хүсэлт гаргажээ.

Энэ нь 2022 оны тоотой харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт бөгөөд Оросыг Өмнөд Солонгосоос орогнол хүссэн хамгийн олон иргэнтэй улс болгосон байна.

Тухайлбал 2022 онд ОХУ-ын 1,038 иргэн орогнол хүсэж байжээ.

Тэр ч байтугай 1994-2019 оны хооронд орогнол хүссэн нийт тоо нь 2023 оны тоонд хүрэхгүй юм байна.

ОХУ-ын дараа хамгийн олон иргэн нь Өмнөд Солонгост орогнол хүссэн улсууд Казахстан, Хятад, Малайз болжээ.

Энэхүү хандлага 2024 онд бас үргэлжилж, нэгдүгээр сард Оросын иргэд дахин тэргүүлсэн байна.

Оросууд орогнол хүсэх болсон гол шалтгаанаа шашны гадуурхал гэсэн бол дараа нь улс төрийн хавчлага, нийгмийн болон арьс өнгө, угсаа гарлын гадуурхал гэжээ.

Өмнөд Солонгос бол цагаачлалын хатуу бодлоготойгоороо алдартай улс.

Сүүлчийн 30 жилийн хугацаанд тус улс орогнол хүссэн 103,000 тохиолдлоос ердөө 4,052 хүнд зөвшөөрөл олгож байжээ.

Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-аас иргэд нь олноор дүрвэх болсон.

2022 оны аравдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд Оросын 22,000 орчим иргэн Мексикийн хилээр нэвтрэхийг завдсан тухай АНУ-ын Гааль, Хил Хамгаалах Газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN