Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Энэ үеэр Францын “Орано” групптэй хийж буй хэлэлцээр гацсан гэх мэдээллийг сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд “Эрдэнэс Монгол” групп болон Франц улсын төрийн өмчит “Орано” групп хоёрын хооронд Ураны төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурагдсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгүүд гараад хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байгаа. Өмнө нь ч хэлсэн. Гэрээ зогссон зүйл огт байхгүй.
Хоёр тал харилцан ашигтай яриа хэлэлцээр хийх учиртай. Урт хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалтын энэхүү гэрээнд аль аль тал нь сэтгэл хангалуун байх ёстой. Тэр дундаа Монголын ард түмэн энэхүү гэрээний талаар эерэг ойлголттой байснаар хийгдэх учиртай. Тиймээс уг гэрээний хэлэлцээр дээр хариуцлагатай ажиллаж байна. Цаг хугацааны хувьд хоцорч байгаа ч гэрээ зогссон зүйл байхгүйг албан ёсоор хэлье” гэв.
0 cэтгэгдэлтэй