Хүүхдийн эрх зөрчсөн 40 иргэнд 12 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

timelive.mn 2024-03-4

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34.995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс,

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4400, Танхайрах 166, Хүний биед халдах 101, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 354, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 51176, бусад 4983 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.