Комедиан Д.Амартүвшин Либертари нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд дахин өглөө

timelive.mn 2024-03-29

Либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшин намаа Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгч буй талаараа мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь ч энэ хүсэлтээ өгсөн байсан. Гэвч өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Дээд шүүх хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм.

Татгалзсан шалтгаанаа Дээд шүүх “Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй” хэмээн тайлбарласан байдаг.