УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлж байсан. Тус байгууллагаас мэдээлснээр найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж, алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ. Эдгээр иргэн мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлаж, тавдугаар сарын 14-ний дотор аудитын байгууллагад дахин өгөх юм байна.
Харин Үндэсний Аудитын Газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх товтой. Сонгуулийн Ерөнхий Хороо бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосноор нэрсийг нийтэд мэдээлнэ.
0 cэтгэгдэлтэй