Дарханы замд гарсан ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна

timelive.mn 2024-05-9

Дархан чиглэлийн авто зам Урьхан зоогийн газрын ойролцоо өнөөдөр /2024.05.09/ зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна. Ямартай ч цагдаагийн байгууллагаас ослын газарт ажиллаж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.