Франц гаралтай Канад улсын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аялах аяллаа Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотоос өнгөрсөн хавар эхлүүлсэн. Гэвч тэрбээр Улаанбаатараас гарч 200 км явсныхаа дараа Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн иргэнд зодуулж, хүнд бэртсэний улмаас тус аяллаа зогсоосон” талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байдаг.
Тэгвэл энэ талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэхийг тодруулахад “Монгол Улсад унадаг дугуйтай аялаж байсан Канад улсын иргэн Томас Гарон да Силватай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Харин цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэн нь Монголд байхдаа бусдад зодуулсан гэх гомдол мэдээлэл өгөөгүй. Харин Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаар аялаж байхдаа хордлогод орсны улмаас эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон. Үзлэгийн үеэр тухайн иргэн нь бусдад зодуулсан гэмтэл шархгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэдгийг үзлэг хийсэн эмч цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа дурдсан. Өдгөө тухайн иргэн нь Монголд байхгүй, нутаг буцсан тул цахим орчинд гараад байгаа мэдээлэлтэй холбоотойгоор түүнээс тайлбар мэдүүлэг авах боломжгүй байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй