Хүүхдүүдийнхээ төсөөллийн машиныг хамтран бүтээж, түүнийгээ уралдуулах “Дүдү машины уралдаан” болно

timelive.mn 2024-05-16

ДүДү хүүхдийн музей ирэх долоо хоногийн Бямба гарагт /2024.05.25/ Дүдү машины уралдааныг зохион байгуулахаар болжээ. Хүүхдүүдтэйгээ хамт төсөөллийнх нь машиныг бодит болгож, түүгээрээ энэхүү уралдаанд оролцох юм. Дүдү машин нь хүүхдүүдэд инженерчлэл, дизайн, физикийн гол хуулиудыг таниулдаг гэр бүлийн хамтын хөтөлбөр юм.