Энэ пүрэв гарагт Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

timelive.mn 2024-05-28

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ пүрэв гараг буюу 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр болох аж.

Барилдаан энэ өдрийн 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох ба одоогоор тус барилдаан барилдах бөчүүдийг бүртгэж байна.