ПАРИС 2024: Дөрвөн боксчин олимпын эрхийн тэмцээнээ үргэлжлүүлж байна

timelive.mn 2024-05-31

Тайландын Бангкок хотноо болж буй олимпын эрх олгох боксын тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний долоо дахь өдөр манай гурван боксчин рингэнд гарснаас эрэгтэйчүүдийн 51 кг-д тулалдсан Г.Ган-Эрдэнэ Кирибати улсын тамирчин Эриү Темакауг 5:0-ээр оноогоор илүүрхсэн.

Манай тамирчин өнөөдөр Малайзын Абдул Ариффинтай гуравдугаар тойрогт хүч үзнэ. Тэрбээр орой 19:30 цагаас эхлэх тулааны “А” рингний зургаа дахь тоглолтын хуваарьтай. Манай тамирчин хөх булангаас гарах юм.

Одоогоор олимпын эрхийн тэмцээнийг Г.Ган-Эрдэнээс гадна эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Энхтуяа нар үргэлжлүүлж байна.