Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаар тойм мэдээллийг Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ээс мэдээллээ.
ХЭҮК-оос хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны асуудлыг хөндсөн байна.
Тодруулбал комиссоос өмнө нь цэргийн анги, байгууллага дахь сахилгын шийтгэл, дүрмийн бус харьцаанаас үүдэн гарч буй хүний эрхийн зөрчил, хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчин нөхцөл хоол хүнс, хувцасны хангалт, эрүүл мэндээ хамгаалуулах эрх болон тэнд ажиллаж буй офицер, ахлагч, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, үр дүнг танилцуулж байжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаат цэргийн анги, байгууллагад:
- 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж,
- 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20,
- эрүүл мэндэд хохирол учруулсан 126,
- цэргийн албанаас оргон зайлсан 56,
- дүрмийн бус харилцааны зөрчил 105 бүртгэгдсэн байна.
Комиссын 2021 онд хийсэн судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртжээ.
“2021 оны судалгааг 2006 оныхтой харьцуулахад цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй байна”
2006 онд хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч байна.
Өөрөөр хэлбэл цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй байна. Энэ байдал нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгааг анхаарч таслан зогсоох шаардлагатай байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 49 дүгээр тогтоолыг баталж, цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн нөхцөл байдлын талаар хэд хэдэн арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн Газарт даалгасан.
Тус тогтоолын хэрэгжилт хангалтгүйгээс хугацаат цэргийн алба хаагчдын амь нас эрсдэх харамсалтай явдал гарсаа
0 cэтгэгдэлтэй