“Сургуульдаа явлаа” гэж гараад сураггүй болсон 14 настай хүүг тав хоногийн дараа олжээ

timelive.mn 2024-02-22

“14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 17-ны өдөр бүртгэгджээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, таван хоногийн дараа буюу өнөөдөр хүүхдийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Эрэн хайж байсан хүү цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар