Дорнод аймагт 12 настай настай охиныг хулгайлж улмаар амь насыг хөнөөсөн Г-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болсон. Шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ танилцуулж, бүх насаар нь хорих ял оноолоо.
Гэмт хэрэгтэн Г-д холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчирхийлэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүний буруутгагдсан зүйл ангиуд нь дараах ялтай.
-Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бага насны хүүхдийг алсан бол 12 жилээс 25 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
– Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
0 cэтгэгдэлтэй