3х3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээн зургаадугаар сарын 6, 7-нд Сүхбаатарын талбайд болно

timelive.mn 2024-05-29

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 6-7 өдрүүдэд “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнийг зохион байгууах гэж байна.  Мөн зургаадугаар сарын 8-9 өдрүүдэд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдана.

Тус тэмцээнүүд Сүхбаатарын талбайд болох бөгөөд дэлхийн шилдгүүд нэгэн дээвэр дор цуглрах юм. “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол улсын шигшээ багууд тэргүүтэй 8 баг өрсөлдөх юм. Харин “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Сербийн ҮБ, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швэйцерийн Лозанн болон Монголын улсын Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор тэргүүтэй 14 баг өрсөлдөх юм.