Хос медальтан төрсөн олимп

timelive.mn 2024-06-17

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлсний 60 жилийн ой энэ 2024 онд тохиож буй. Мөн 2024 он олимпын наадамтай жил. Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпын наадам тойрсон түүхэн үйл явдлууд тохиож байгаа энэ жил “Зууны мэдээ” сонин “Олимп лавлах”-ыг спортын сэтгүүлч Ц.Галбадрахын бэлтгэснээр цувралаар толилуулж байна.

сонин mn

ЛОНДОН-2012

Зуны олимпын XXX наадам

Их Британийн Лондон хот

(2012.VII.27-VIII.12)

205 орны 10 768 тамирчин (5992 эрэгтэй, 4776 эмэгтэй) 26 спортын төрлөөр (302 багц медалийн төлөө) өрсөлдсөн.

Байр:

1. АНУ 104 (46 алт, 29 мөнгө, 29 хүрэл медаль)

2. БНХАУ 87 (38, 27, 22)

3. Их Британи 65 (29, 17, 19)

…56. Монгол 5 (Хоёр мөнгө, гурван хүрэл)

МОНГОЛЫН БАГ:

Зочин:

  1. Ш.Магван (ОУОХ-ны хүндэт гишүүн)
  2. Д.Загдсүрэн (МҮОХ-ны ерөнхийлөгч)
  3. Ж.Отгонцагаан (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга)
  4. Ч.Наранбаатар (БТСҮТ-ийн дарга)

Ахлагч:

М.Энхболд (Засгийн газрын шадар сайд)

Орлогч:

Ц.Дамдин (МҮОХ-ны дэд ерөнхийлөгч)

Хүндэт төлөөлөгч:

Х.Баттулга (УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч)

Албаны төлөөлөгч:

  1. Ц.Бат-Энх (Монголын олимпын боксын холбооны дэд ерөнхийлөгч)
  2. Б.Пагва (Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч)
  3. Д.Дагвадорж (Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч)
  4. Х.Бат-Эрдэнэ (Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч)
  5. Г.Бат-Эрдэнэ (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

Шүүгч:

Ц.Сэрээтэр (чөлөөт бөх)

Багийн ахлагчид:

Б.Ганзориг (Монголын байт сурын холбооны ерөнхийлөгч)

Ч.Ганзориг (Монголын олимпын боксын холбооны ерөнхийлөгч)

Л.Чинбат (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч)

Оролцсон төрөл:

Байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, усанд сэлэлт, чөлөөт бөх

Тамирчид:

Байт харваа:

Бишиндээгийн Урантунгалаг, Жанцангийн Гантөгс

Бокс:

Пүрэвдоржийн Сэрдамба, Нямбаярын Төгсцогт, Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, Бямбын Түвшинбат

сонин mn

Буудлага:

Отрядын Гүндэгмаа, Нянтайн Баяраа

Жүдо:

Даваадоржийн Төмөрхүлэг, Хашбаатарын Цагаанбаатар, Сайнжаргалын Ням-Очир, Найдангийн Түвшинбаяр, Мөнхбатын Уранцэцэг, Мөнхбаатарын Бундмаа, Доржсүрэнгийн Сумьяа, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Пүрэвжаргалын Лхамдэгд

Хөнгөн атлетик:

Бат-Очирын Сэр-Од, Лувсанлхүндэгийн Отгонбаяр

Усанд сэлэлт:

Андрейн Тамир, Гантөмөрийн Оюунгэрэл

Чөлөөт бөх:

Баяраагийн Наранбаатар, Пүрэвжавын Өнөрбат, Оргодолын Үйтүмэн, Жаргалсайханы Чулуунбат, Даваасүхийн Отгонцэцэг, Сүндэвийн Бямбацэрэн, Соронзонболдын Батцэцэг, Очирбатын Бурмаа

сонин mn

Дасгалжуулагч:

  1. Ц.Бадамхатан (Байт харваа)
  2. О.Оюунтуяа, А.Гантулга (Хөнгөн атлетик)
  3. Д.Ганзориг, Э.Сайнбилэг (Бокс)
  4. О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Х.Болдбаатар, Хироми Томита (багийн зөвлөх) (Жүдо)
  5. Л.Ундралбат, С.Адилбиш (Буудлага)
  6. А.Цэрэнсодном, Т.Сүхбаатар, З.Дүвчин, Ц.Баярсайхан, Б.Баяраа (Чөлөөт бөх)

Тугч:

Б.Сэр-Од (Хөнгөн атлетик)

БАЙТ ХАРВАА:

Эрэгтэй: (64 тамирчин)

1. У Жин Хейк (БНСУ)

2. Такахарү Фүрүкава (Япон)

3. Дай Шяошян (БНХАУ)

… 33. Ж.ГАНТӨГС (МОНГОЛ)

Ж.ГАНТӨГС

1. Рахул Банержее (Энэтхэг)-т 0:6.

Эмэгтэй: (64 тамирчин)

1. Ки Бо Бэ (БНСУ)

2. Аида Роман (Мексик)

3. Мариана Авитиа (Мексик)

…9. Б.УРАНТУНГАЛАГ (МОНГОЛ)

Б.УРАНТУНГАЛАГ

1. Олимпын хүрэл медальт Алисон Уильямсон (Их Британи)-ийг 7:3,

2. Пан Америкийн наадмын аварга Женнифер Никольс (АНУ)-ыг 6:4,

3. Дэлхийн болон олимпийн аварга Ли Сун Жин (БНСУ)-д 0:6.

БОКС:

Эрэгтэй: 49 кг: (26 тамирчин)

1. Зоү Шиминь (БНХАУ)

2. Кае Понгпраюн (Тайланд)

3. Патрик Барнс (Ирланд)

Давид Айрапетян (ОХУ)

…9. П.СЭРДАМБА (МОНГОЛ)

П.СЭРДАМБА

1. Гоц мөргөсөн,

2. Девендро Сингх Лаишрам (Энэтхэг)-т 11:16.

52 кг: (26 тамирчин)

1. Робейси Рамирез Карразана (Куба)

2. Н.ТӨГСЦОГТ (МОНГОЛ)

3. Миша Алоян (ОХУ)

Майкл Конлен (Ирланд)

Н.ТӨГСЦОГТ

1. Элвин Мамишзаде (Азербайжан)-ыг 17:14,

2. Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Винченцо Пикарди (Итали)-ийг 17-16,

3. Дэлхийн аваргын хүрэл медальт Ясурбек Латипов (Узбекистан)-ыг 15:10,

4. Дэлхийн аварга Миша Алоян (ОХУ)-ыг 15:11,

5. “Сингапур-2010” залуучуудын олимпийн аварга Робейси Рамирес Карразана (Куба)-д 14:17.

64 кг: (28 тамирчин)

1. Роньель Иглесиас Сотоконго (Куба)

2. Денис Беринчик (Украин)

3. У.МӨНХ-ЭРДЭНЭ (МОНГОЛ)

Винченцо Манжакапре (Итали)

У.МӨНХ-ЭРДЭНЭ

1. Зденек Хладек (Чех)-ийг 20:12,

2. Рикарно Колин (Маврик)-ийг 15:12,

3. Дэлхийн аваргын хүрэл медальт Том Стокер (Их Британи)-ийг 23:22,

4. Дэлхийн аваргын мөнгөн медальт Денис Беринчик (Украин)-д 21:29.

69 кг: (28 тамирчин)

1. Серик Сапиев (Казахстан)

2. Фредди Эванс (Их Британи)

3. Тарас Шелестюк (Украин)

Андрей Замковой (ОХУ)

…9. Б.ТҮВШИНБАТ (МОНГОЛ)

Б.ТҮВШИНБАТ

1. Янник Митумба (Габон)-ыг 17:4,

2. “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт Алексис Вастин (Франц)-д 12:13.

БУУДЛАГА:

Эмэгтэй:

Хийн гар бууны 10 метрийн дасгал: (49 тамирчин)

1. Гүо Венжүн (БНХАУ) 388+100,1=488.1

2. Селин Гобервилье (Франц) 387+99,6=486.6 (нэмэлт буудлага: 10,6)

3. Олена Костевич (Украин) 387+99,6=486.6 (нэмэлт буудлага: 9,7)

…18. О.ГҮНДЭГМАА (МОНГОЛ) 380

…25. Д.МӨНХБАЯР (Монголын уугуул, Германы иргэн) 378

Спорт гар бууны 25 метрийн дасгал: (39 тамирчин)

1. Ким Жан Ми (БНСУ) 591+201.4=792.4

2. Чень Ин (БНХАУ) 585+206.4=791.4

3. Олена Костевич (Украин) 585+203.6=788.6

…12. Д.МӨНХБАЯР (Монголын уугуул, Германы иргэн) 582

…27. О.ГҮНДЭГМАА (МОНГОЛ) 577

Эрэгтэй:

Хийн урт бууны 10 метрийн дасгал: (47 тамирчин)

1. Алин Молдовяну (Румын) 599+103.1=702.1

2. Никколо Камприани (Итали) 599+102.5=701.5

3. Гаган Наранг (Энэтхэг) 598+103.1=701.1

…23. Н.БАЯРАА (МОНГОЛ) 593

Хэвтээ байрлалаас буудах 50 метрийн дасгал: (50 тамирчин)

1. Сергей Мартинов (Беларусь) 600+105.5=705.5

2. Лионель Кокс (Бельги) 599+102.2=701.2

3. Раймонд Дебевец (Словен) 596+105.0=701.0

…40. Н.БАЯРАА (МОНГОЛ) 588

Гурван байрлалаас буудах 50 метрийн дасгал: (41 тамирчин)

1. Никколо Камприани (Итали) 1180+98.5=1278.5

2. Ким Жон Хён (БНСУ) 1171+101.5=1272.5

3. Мэтью Эммонс (АНУ) 1172+99.3=1271.3

…33. Н.БАЯРАА (МОНГОЛ) 1154

ЖҮДО:

Эрэгтэй: 60 кг: (37 тамирчин)

1. Арсен Галстян (ОХУ)

2. Хироаки Хироака (Япон)

3. Фелипе Китадай (Бразил)

Ришод Собиров (Узбекистан)

…17. Д.ТӨМӨРХҮЛЭГ (МОНГОЛ)

Д.ТӨМӨРХҮЛЭГ

1. Гоц мөргөсөн,

2. Фелипе Китадай (Бразил)-д вазаригаар.

66 кг: (36 тамирчин)

1. Лаша Шавдатуашвили (Гүрж)

2. Миклош Унгвари (Унгар)

3. Масааши Эбинүма (Япон)

Чой Жүн Хо (БНСУ)

…9. Х.ЦАГААНБААТАР (МОНГОЛ)

Х.ЦАГААНБААТАР

1. Гоц мөргөсөн,

2. Кай Вэн Ту (Тайвань)-ийг вазаригаар,

3. Колин Оүтс (Их Британи)-д юүкогоор.

73 кг: (34 тамирчин)

1. Мансур Исаев (ОХУ)

2. Рики Накая (Япон)

3. С.НЯМ-ОЧИР (МОНГОЛ)

Уго Легран (Франц)

С.НЯМ-ОЧИР

1. Гоц мөргөсөн,

2. Кристофер Воелк (Герман)-ыг вазаригаар,

3. Европын аварга Владимир Сорока (Украин)-ыг юүкогоор,

4. Дэлхийн аваргын хүрэл медальт Мансур Исаев (ОХУ)-д цэвэр,

5. Николас Делпополо (АНУ)-г юүкогоор,

6. Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Декс Элмонт (Голланд)-ыг юүкогоор.

-100 кг: (30 тамирчин)

1. Тагир Хайбулаев (ОХУ)

2. Н.ТҮВШИНБАЯР (МОНГОЛ)

3. Димитри Петерс (Герман)

Хенк Гроль (Голланд)

Н.ТҮВШИНБАЯР

1. Теерават Хомклин (Тайланд)-ийг цэвэр,

2. Дэлхийн аваргын хүрэл медальт Тьерри Фабре (Франц)-ыг цэвэр,

3. Ази тивийн аварга Рамзиддин Саидов (Узбекистан)-ийг цэвэр,

4. Хван Хи (БНСУ)-г юүкогоор,

5. Дэлхийн аварга Тагир Хайбулаев (ОХУ)-д цэвэр.

Эмэгтэй: 48 кг: (19 тамирчин)

1. Сара Менезеш (Бразил)

2. Алина Думитру (Румын)

3. Шарьли ван Сник (Бельги)

Ева Черновицки (Унгар)

…7. М.УРАНЦЭЦЭГ (МОНГОЛ)

М.УРАНЦЭЦЭГ

1. Гоц мөргөсөн,

2. Александра Подрядова (Казахстан)-ийг вазаригаар,

3. “Бээжин-2008” олимпын аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, Европын найман удаагийн аварга Алина Думитру (Румын)-д вазаригаар,

4. Паула Парето (Аргентин)-д юүкогоор.

52 кг: (23 тамирчин)

1. Ан Күм Э (БНАСАУ)

2. Янет Акоста Бермой (Куба)

3. Росалба Форчинити (Итали)

Присцилла Гнето (Франц)

…9. М.БУНДМАА (МОНГОЛ)

М.БУНДМАА

1. Линозе Десравине (Хайти)-ийг цэвэр,

2. “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт Янет Бермой (Куба)-д вазаригаар.

57 кг: (25 тамирчин)

1. Каори Мацүмото (Япон)

2. Корина Каприориу (Румын)

3. Марти Маллой (АНУ)

Аутом Павиа (Франц)

…16. Д.СУМЬЯА (МОНГОЛ)

Д.СУМЬЯА

1. Ким Жан Ди (БНСУ)-д шүүгчийн саналаар.

63 кг: (24 тамирчин)

1. Урска Золнир (Слован)

2. Шу Лили (БНХАУ)

3. Ёшиэ Уэно (Япон)

Жевриз Эмане (Франц)

…5. Ц.МӨНХЗАЯА (МОНГОЛ)

Ц.МӨНХЗАЯА

1. Женнифер Энсон (Палау)-ыг цэвэр,

2. Йоханна Илинен (Финланд)-ыг цэвэр,

3. Дэлхийн хошой аварга Жевриз Эмане (Франц)-ыг шүүгчийн саналаар,

4. “Афин-2004” олимпын хүрэл, дэлхийн аваргын гурван хүрэл медальт Урска Золнир (Словен)-д цэвэр,

5. Дэлхийн хошой аварга Ёшиэ Уэно (Япон)-д юүкогоор.

-78 кг: (21 тамирчин)

1. Кайла Харрисон (АНУ)

2. Жемма Гиббонс (Их Британи)

3. Одрей Чеумио (Франц)

Маира Агуйар (Бразил)

…9. П.ЛХАМДЭГД (МОНГОЛ)

П.ЛХАМДЭГД

1. Жемма Гиббонс (Их Британи)-д юүкогоор.

УСАНД СЭЛЭЛТ:

Эмэгтэй: 100 метрийн дельфин сэлэлт (46 тамирчин)

1. Рута Мейлутяте (Литва) 1.05.56

2. Ребекка Сони (АНУ) 1.05.55

3. Сатоми Сүзүки (Япон) 1.06.46

…45. Г.ОЮУНГЭРЭЛ (МОНГОЛ) 1.27.17

Эрэгтэй: 100 метрийн чөлөөт сэлэлт (60 тамирчин)

1. Натан Адриан (АНУ) 47.52

2. Жеймс Магниссен (Австрали) 47.53

3. Брент Хайден (Канад) 47.80

…49. А.ТАМИР (МОНГОЛ) 56.37

ХӨНГӨН АТЛЕТИК

Марафон гүйлт (42.195 км):

Эрэгтэй: (105 тамирчин)

1. Стефен Кипротич (Уганда) 2:08:01

2. Абел Кируи (Кени) 2:08:27

3. Уилсон Кипсанг Кипротич (Кени) 2:09:37

…51. Б.СЭР-ОД (МОНГОЛ) 2:20:10

Марафон гүйлт (42.195 км):

Эмэгтэй: (118 тамирчин)

1. Тики Гелана (Этиоп) 2:23:07

2. Приска Жепту (Кени) 2:23:13

3. Татьяна Петрова Архипова (ОХУ) 2:23:29

…102. Л.ОТГОНБАЯР (МОНГОЛ) 2:52:15

ЧӨЛӨӨТ БӨХ:

Эрэгтэй: 55 кг (19 тамирчин):

1. Жамал Отарсултанов (ОХУ)

2. Владимир Хинчегашвили (Гүрж)

3. Ян Гён Иль (БНАСАУ),

Шиничи Юмото (Япон)

…18. Б.НАРАНБААТАР (МОНГОЛ)

Б.НАРАНБААТАР

1. 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хассан Рахими /Иран/-д 0:2.

74 кг: (19 тамирчин)

1. Жордан Барроуз (АНУ)

2. Садег Гударзи (Иран)

3. Денис Царгуш (ОХУ),

Сослан Тигиев (Узбекистан)

…12. П.ӨНӨРБАТ (МОНГОЛ)

П.ӨНӨРБАТ

1. Давит Хуцишвили /Гүрж/-д 0:2.

84 кг: (19 тамирчин)

1. Шариф Шарифов (Азербайжан)

2. Хейми Эспиналь (Пуэрто-Рико)

3. Дато Марсагишвили (Гүрж),

Эхсан Лашгари (Иран)

…14. О.ҮЙТҮМЭН (МОНГОЛ)

О.ҮЙТҮМЭН

1. Дато Марсагишвили (Гүрж)-д 0:2.

120 кг: (18 тамирчин)

1. Артур Таймазов (Узбекистан)

2. Давид Мозманашвили (Гүрж)

3. Комеил Гасеми (Иран),

Билял Махов (ОХУ)

…7. Ж.ЧУЛУУНБАТ (МОНГОЛ)

Ж.ЧУЛУУНБАТ

1. Гоц мөргөсөн,

2. Малай Ндиае (Сенегал)-г 2:0,

3. Дэлхийн гурван удаагийн аварга Билял Махов (ОХУ)-д 1:2.

Эмэгтэй: 48 кг (19 тамирчин)

1. Хитоми Обара (Япон)

2. Мария Стадник (Азербайжан)

3. Карол Хюн (Канад)

Кларисса Чун (АНУ)

…9. Д.ОТГОНЦЭЦЭГ (МОНГОЛ)

Д.ОТГОНЦЭЦЭГ

1. Каролина Кастильо Идалго (Колумб)-ийг 2:0,

2. Ивона Матковска (Польш)-д цэвэр.

55 кг: (19 тамирчин)

1. Саори Ёшида (Япон)

2. Тоня Вербик Тоня (Канад)

3. Жакелин Рентериа (Колумб)

Юлия Раткевич (Азербайжан)

…17. С.БЯМБАЦЭРЭН (МОНГОЛ)

С.БЯМБАЦЭРЭН

1. Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт София Маттссон (Швед)-д 0:2.

63 кг:

(20 тамирчин)

1. Каори Ичо (Япон)

2. Жин РуиСюэ (БНХАУ)

3. С.БАТЦЭЦЭГ (МОНГОЛ)

Любовь Волосова (ОХУ)

С.БАТЦЭЦЭГ

1. Гоц мөргөсөн,

2. Сильви Датти-Нгонга Тара Агури (Төв Африкийн бүгд найрамдах улс)-ыг 2:0,

3. Анастасия Григорьева (Латви)-ийг 2:0,

4. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичо (Япон)-д 0:2,

5. Мартин Дюгренье (Канад)-ыг 2:0.

72 кг: (18 тамирчин)

1. Наталья Воробьева (ОХУ)

2. Станка Златева (Болгар)

3. Унда Майдер (Испани)

Манюрова Гузель (Казахстан)

…8. О.БУРМАА (МОНГОЛ)

О.БУРМАА

1. Гоц мөргөсөн,

2. Леа Каллахан (Канад)-ыг 2:0,

3. 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт Унда Майдер (Испани)-д 1:2.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин