УИХ-ын Тамгын газрын удирдлагын багийг өөрчлөв

timelive.mn 2024-09-2

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:

  • УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,
  • Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,
  • Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,
  • Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,
  • Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,
  • Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,
  • Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,
  • Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,
  • Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,
  • Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,
  • Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,
  • Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.