БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг өнгөрсөн жил буюу 2022 оны 11 дүгээр сард манай улсад зочилж, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлуудыг зохион байгуулсан.
Судалгааны дүнд үндэслэн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын өвчин, эмгэг болон эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр энэ оны зургаадугаар сард төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү манай улсад энэ сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Энэ хүрээнд БНСУ-аас ирсэн зочид, төлөөлөгчид өнөөдөр төсөл хэрэгжих Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвд очиж ажиллав.
Ирэх зургаадугаар сард эхлүүлэх төслийн эхний шатыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, эмнэлгүүдэд шаардлагатай зүйлсийн тандалт, судалгаа хийж, эмч, ажилчидтай уулзаж ярилцлаа.
Энэ үеэр БНСУ-ын Грийн хоспиталын хяналтын тасгийн эрхлэгч, Хатагтай Чой Юу Сон “БНСУ-аас 20 гаруй хүнтэй эмч, эмнэлгийн мэргэжилтний баг, бүрэлдэхүүн ирж, зорилтот бүлгийн 4000 хүүхдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулна хэмээн хэллээ.
0 cэтгэгдэлтэй