Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах “ДРОНОКОН-2026” олон улсын тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
Тэмцээн нээлттэй зарчмаар явагдах бөгөөд тив, дэлхийн бүх улс орноос тамирчид оролцох боломжтой. Үндэсний шалгаруулалтад шалгарсан тамирчид болон багууд Монгол Улсаа төлөөлөн олон улсын үе шатанд оролцох эрх эдэлнэ.
Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, мөн Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглалтын талаар авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй бөгөөд цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуучуудын хөгжил болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарыг дэмжих зорилттой юм. Тэмцээнд оролцох сонирхолтой мэргэжлийн нисгэгчид, инженерүүд, оюутан залуус болон технологи сонирхогч иргэд www.dronecon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэлээ хийнэ. Оролцогч нь удирдамжид заасан техникийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмжтэй, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх шаардлагатай.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Хамтран зохион байгуулагч: Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Радио телевизийн үндэсний сүлжээ зэрэг төрийн байгууллагууд, мөн Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо, Монголын дрон нисгэгчдийн холбоо, MGL FPV Racing клуб, Монголын STEAM Боловсролын Академи зэрэг нийт 17 байгууллага ажиллаж байна.
Тэмцээний шалгаруулалт нь Ерөнхий ангилал (5″ Open Class), Жижиг дроны ангилал (Tiny Whoop), Багийн дроны ангилал (Drone Soccer), Сонирхогчийн дроны уралдаан (Commercial Drone Racing), Дрон кодчилол ба хиймэл оюун ашиглан даалгавар гүйцэтгэх тэмцээн (Coding and AI) гэсэн таван ангилалд явагдах бөгөөд I үе шатанд бүх ангилал, II үе шатанд эхний гурван ангилал зохион байгуулагдана.
Тэмцээний удирдамж, дүрэм журам, ангиллын техникийн шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг dronecon.gov.mn албан ёсны цахим хуудсаар авах боломжтой. Хэзээ: 5-р сарын 9, 10-ны өдрүүдэд үндэсний шалгаруулалт 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд олон улсын аварга шалгаруулах тэмцээн
Хаана: Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудал

8° C
3576.02

37 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/CY46p
https://shorturl.fm/2AxNp
https://shorturl.fm/XEFUO
https://shorturl.fm/dFO6E
https://shorturl.fm/sQQAv
https://shorturl.fm/6hSdh
https://shorturl.fm/M5tIQ
https://shorturl.fm/dE1Y3
https://shorturl.fm/Duucc
https://shorturl.fm/b4xtK
https://shorturl.fm/eUmvQ
https://shorturl.fm/uDMxu
https://shorturl.fm/vyCOO
https://shorturl.fm/GNywe
https://shorturl.fm/TLgaC
https://shorturl.fm/h2PjR
https://shorturl.fm/Yx8JT
https://shorturl.fm/odoV9
https://shorturl.fm/U4Ff8
https://shorturl.fm/oV4wx
https://shorturl.fm/PMJD5
https://shorturl.fm/IBTGv
https://shorturl.fm/PqOrO
https://shorturl.fm/bbpZa
https://shorturl.fm/tR6yJ
https://shorturl.fm/QkxkK
https://shorturl.fm/XO9Ht
https://shorturl.fm/5Udv6
https://shorturl.fm/2JdUJ
https://shorturl.fm/Gqnjk
https://shorturl.fm/t2xYU
https://shorturl.fm/a1DQu
https://shorturl.fm/O4TT9
https://shorturl.fm/RZEjn
https://shorturl.fm/RfAwl
https://shorturl.fm/g9L8T
https://shorturl.fm/Ym4Fc