Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023-03-4

ДЭМБ-н дүн мэдээнээс харахад, дэлхийд 6 хүн тутмын 1 нь хорт хавдраар хорвоог орхидог гэсэн тоо байдаг. Мөн жилдээ 18 сая орчим хүнд хорт хавдар шинээр оношлогддог бол түүнээс 9,6 сая нь нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт байдаг байна.

 Улаан хоолойн хавдраар жилдээ шинээр 500 мянган хүн оношлогддог. Манай улсын хувьд 2018 оны тоо баримтаас үзэхэд элэг, ходоод, умайн хүзүү, уушгины дараагаар улаан хоолойн хавдар ордог болсон талаар мэргэжлийн байгууллагын хүн хэлж байна.

Улаан хоолой бол үүдэн шүднээс ходоодны амсар хүртэл 40 орчим см урт, нарийхан хөндийт эрхтэн. Улаан хоолой нь ходоод гэдэсний замын хэсэг юм. Бид хоол идэхэд хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. 

Хавдар бол гаднаас халдварлаж орж ирдэг өвчин биш. Эд эрхтэн дотроосоо өөрөөсөө үүсч байгаа өвчин. Ихэвчлэн хувь хүний буруу зуршлаас шалтгаалдаг.

Гэхдээ аливаа өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлсэн л бол хорт хавдрыг эмчилж болно. Улаан хоолойн хорт хавдарт нөлөөлдөг олон төрлийн шалтгаан байдаг.

  • Архи, тамхины хэрэглээ. Тамхи их татахаар цагаан мөгөөрсөн хоолойн дотор хавтгай хучуур эс солигдоод, тамхины байнгын хоронд бүтэц нь өөрчлөгдсөөр байгаад хавтгай хучуур эс нь солигдож хавдрын эс болж хувирдаг.
  • Ходоодны сөөргөө өвчин. ээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовуураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовуур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж. Ходоод, улаан хоолойн заагийн булчингийн ажиллагаа муудаж, ходоодны хүчил улаан хоолойг байнга цочроож гэмтээснээс болж үрэвсэж, шархалдаг. Үүнээс болж улаан хоолойн салстын эсүүд өөрчлөгдөн хувирдаг. Салст давхаргын хавтгай хучуур эсийг удаан хугацааны турш түлснээр хавдар болоход нөлөөлдөг.
  • Хоол, цайг халуунаар ууж иддэг хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл хамгийн өндөр.
  • Давсны хэрэглээ, тэр дундаа удаан хадгалсан, лаазтай, давсалсан, иссэн бүтээгдэхүүн бас нөлөөлнө.
  • Таргалалт