Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна

2023-03-28

Сүүлийн үед сошиал хэвлэл мэдээллээр УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүдэд өөрийг нь түдгэлзүүлэхийн эсрэг санал өгүүлэхийн тулд тэрбум төгрөг тараасан гэсэн мэдээлэл гарах болсон. Харин энэ мэдээлэлд тэрбээр өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, Намайг “УИХ-ын гишүүдэд тэрбум төгрөг тараасан” гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэхүү асуудлаар хуулийн байгууллагад хандсан болно ” хэмээн жиргэжээ.

Мөн АН-ын бүлгээс гадуур тархаж буй мэдээллийг үндэслэлгүй, худал гэдгийг илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Энэ бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн, зохион байгуулалттай сэжиг бүхий зүйл ажиглагдсан. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг харлуулж, хэлмэгдүүлэх гэсэн оролдлого” гэсэн юм.