Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Хөдөө орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах гэж байгаа иргэд E-Mongolia системээс 13А маягтыг татаж авч, аль ч шатны эмнэлэгт үзүүлэх боломжтой боллоо. 13А маягт E-Mongolia системд албан ёсоор байршлаа.
13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг орхиж гээгдүүлснээс болоод хөдөө орон нутгийн иргэд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол гардаг байсан. Үүнээс хойш иргэд E-Mongolia систем рүү хандаж 13А маягтыг татаж авах бололцоог өнөөдөр нээж байна.
13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно
0 cэтгэгдэлтэй