Б.Лхагвасүрэн: Зээлийн гэрээг гурван жилээр сунгахад Х Богдын асуудал саад болох вий гэх болгоожлол байна

2023-04-12

Төвбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлэлцээний хугацаа энэ оны долдугаар сарын 1-нд дуусна. Монголбанк 1.7 тэрбум ам.долларын өртэй. Өнөөгийн ханшаар 5 их наяд төгрөг гэсэн үг. 2018 онд энэ мөнгө Монголын төсвийн 50 хувьтай тэнцэж байсан бол өдгөө 25 хувьтай жишигдэх хэмжээнд хүрчээ.

Зээлийн гэрээг сунгах хүсэлтээ өгч Монголбанкны зүгээс өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын айлчлалын үеэр энэ талаар хөндөж, цаад тал нааштайгаар шийдвэрлэж өгнө гэх албан хариулт өгсөн байна. Өдгөө Монголбанкинд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид нэг дор ийм хэмжээний төгрөг нийлүүлж чадахгүй тул хэлэлцээг сунгах шаардлагатай. БНХАУ-ын Ардын банк төгрөг авах уу гэдэг ч эргэлзээтэй. Гэхдээ Уул уурхайн бирж туршилтын журмаар арилжаа эхлүүлж, нүүрсний үнэ амны үнээс 2-3 дахин өслөө. Биржээр нүүрсээ ам.доллараар биш төгрөгөөр худалдаж болно. Манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 93 хувийг урд хөрш худалдан авдаг тул тус улсад төгрөг нийлүүлэх боломж бий. Юанийн зээлийн хүүнд бид улирал бүр 67 сая ам.доллар төлдөг” гэсэн юм.

Түүнчлэн зээлийн гэрээг гурван жилээр сунгахад Х Богдын асуудал саад болох вий гэх болгоожлол байгааг ч тэрбээр нуусангүй. Учир нь 2017 онд Далай лам Монголд ирэхэд урд хөрш хилээ хаан, худалдаа бүрэн зогссон сургамж бий аж.